Ахиад л бичихгүй удчихлаа. 4 сараас хойш өнөөг хүртэл сайжирсан зүйлээ бичье гэж бодлоо. Бас муудсан зүйлээ ч гэсэн оруулъя. Сүүлийн үед өөрийнхөө progress-ийг тооцохгүй удсан болохоор.
Сайжирсан зүйлээс
1. Энэ жил хичээлээ бүр шаардлага гарахгүй л бол таслахгүй байгаа.
2. Тойрогийн залуустайгаа нийлж байгаад хүүхдэд зориулсан комик орчуулж дуусаад хэвлэлтэнд өгсөн.
3. Хоол хийхдээ сайжирсан. Харьцангуй эрүүл хоол идэж байгаа.
4. Сагсны дугуйланд орж найз нөхөд олширсон.
5. Хоёр кг жин хассан.
Муудсан зүйлээс
1. Бараг өдөр болгон хичээлдээ явахдаа 5 мин орчим хоцордог болсон
2. Нэг шалгалтанд унасан. Анх удаа шалгалтанд унасан.