Saturday, July 09, 2005

Багаасаа л эмч нар дунд өссөн. Анх Анагаахад орохдоо л өөр сургуульд орвол ямар бол гэж нэг минут ч бодолгүй шалгалт өгж байсан. Нэг л мэдэхэд анагаахад орохоо шийдчихсэн. Магадгүй химид хэт дуртай байсантай холбоотой ч байсан байж магад. Багаас өөр мэргэжлийн тухай бодох ч зав өгөлгүй нэг л мэдэхэд энэ замд хөтөлсөн нь ээж бас ээжийн багш(одоо миний багш л даа). 1980 онд авж байсан Анатомын 3 ботийг хүртэл надад зориулж байсан гэж бодохоор намайг төрөхөөс бүр бүрэлдэхээс өмнө эмч болгоё гэж бодож байсан юм болов уу. Манай ээж агуу шүү. Гэхдээ хамгийн тод санадаг юм гэвэл 15тайдаа Япон эгчдээ би сургуулиа төгсөөд шүдний эмч болно гэж ярьж байсан минь. Гэхдээ үнэхээр эмч болъё гэж чин сэтгэлээсээ хүсэх болсон нь анагаахад орсны дараа байсан юм. Гэнэт сэрсэн юм уу гэлтэй. Хүн өдөр тутмынхаа амьдралд хийж буй үйлдлүүдийн 80%г бусдаас сурсан заалгасны үндсэн дээр харин 20%г өөрийн шийдвэрийн дагуу хийдэг гэж нэг судлагаагаар нотлогдсон гэдэг. Энэ үнэн ч байж магад.
Шинжлэх ухаан хөгжөөд хүн ерөөсөө нэг ч өвчин тусахаа болиод эмчийн мэргэжил хэрэггүй болчихвол ямар сайхан бэ гэж хааяа боддог. Хөгшрөөд л байгалийн жамаараа халин оддог болвол... Гэвч өдөр ирэх тусам хэзээ ч бүтэхгүй гэж мэдрэх болсон. Бид хэзээ ч өвчнийг ялахгүй. Урьдчилан сэргийлж болно. Гэхдээ л эцэст нь аль нэг эрхтэний нас миний бодлоор зүрх юм уу тархи 2н нэгнийх нь нас гүйцээд ямар нэг шинж тэмдэг хэлбэрээр илрэн хорвоог орхих шалтгаан болно. Миний бодлоор эмч болох бидний зорилго өвчнийг ялан дийлэх гэж оролдох биш хүмүүсийн эрүүл энх явах насыг л уртасгахад орших юм шиг. Магадгүй би одоо л ингэж хэлж байгаа минь бусад хүмүүсийн хувьд оройтсон ухаарал гэж бодогдож ч магад.

1 comment:

AD said...

Би ч шал єєр юманд сонирхолтой л доо... Гэхдээ л нэг л єдєр энэ хоёрыг холбосон зvйлийг би олно. Би ч гэсэн єєрєє чам шиг ингэж сонгоогvй ч одоо бол харамсдаггvй баярладаг! Yнэхээр бидний мэргэжил сайхан шvv!

Гэхдээ би нэг балай юм боддын :( Маш хэрцгий бєгєєд амиа хичээсэн зvйл л дээ..

За гэхдээ яалтчгvй л тангараг єргєцнєєс хойш ;) Нээрээ мартчихсан яваа юм байна... Нэг санаад авъя! Хэлсэн vгэндээ хvркvй бол болкvйшvv залуу гэж єєртєє хэлэв...

"Эмч би эмчийн ёс зvй тєрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хvний амь нас эрvvл мэндийн тєлєє
Эрдэм чадал энэрэх сэтгэлээ харамгvй зориулахаа тангараглая тангараглая тангараглая гэдэг байхаа тээ!"

За коммент бичих гэсэн биш єєрийнхєє блогийг биччих янзтай хэхэхэ