Sunday, January 15, 2006

3 сард гэр лүүгээ явж чадвал хийхийг төлөвлөж байгаа болон хүсэж байгаа зүйлс:
1. Шүдний эмнэлэгт дадлага хийх
2. Сургуулийнхаа мэргэжлийн лекцнээс сонсох
3. Ээжтэйгээ гоо сайхан орох
4. Дүүдээ хичээл болон бусад тал дээр нь туслах, хүссэн номыг нь авч өгөх
5. Эмээ, ажаа дээрээ очиж үнсүүлэх
6. Ажаагийн хоолыг идэх
7. Шинэ төрсөн 2 хүүхдийг очиж харах
8. Ээжээр плов хийлгэж идэх
9. Зөөхий талхан дээр тавьж идэх
10. Ээжийн хийсэн варень, дарсан ногоо идэх
11. Найз охинтойгоо гудамжаар сугадалцаад алхах
12. Найзуудтайгаа зал авах
13. Хуучин сургууль руугаа хичээлтэй юм шиг очих, номын санд таньдаг хүн үлдэж үү харахаар өнгийх
14. Ахтайгаа Тэнгист кино үзэж албаар даалгах
15. Дүүгийнхээ номнуудаас авж унших
16. Аэробикт явах
17. Дүүгийнхээ теннис тоглохыг харах

3 comments:

AD said...

Хүн яг яахаа мэдэхгүй байхад :( Заавал ингэж номын сан мантай юм бичиж... хэхэхэ
Харидаг ч юмуу дөө... Аймар их юмнаас зугтмаар байна... Гэхдээ зугтаад ч хаа холдох вэ дээ?... :(
Нэгэнт ирсэн болохоор одоо хичээж үзээд болохгүй бол хариж чиний хэлдгээр талхан дээр зөөхий тавьж идээд, хичээлтэй юм шиг ч биш хичээлдээ явах болох байх даа...

Tsasan said...

Negent irsen yum chin hezee ch haramsahgui zutgeh heregtei baih aa. Harin butehgui bol hariad ooriinhoo sonirhloo mergejilteigee holbood emnelgiin kartiin soft ch yum uu hiigeed yavahgui yu. Onoogiin nohtsold uunees hoish essential boloh n todorhoi shuu dee.諦めるな。頑張れよ。

AD said...
This comment has been removed by a blog administrator.