Wednesday, February 01, 2006

Үр бүтээлч өдөр

Өнөөдөр хичээл дээр шүдний бүтэц, үүсэлтийн талаарх тусгай лекц орсон. Токёо Анагаах Шүдний Их Сургуулийн Морфологийн тэнхимын профессор хичээл заасан. Өөрт төрсөн мэдрэмжийг хэлвэл,"гайхамшигтай". Тараад номын санд нөгөө л биохими харж байгаад ажилдаа явсан.Тарж ирээд 12 хүртэл номын санд суусан.
"Амны хөндийн биохими" номноос хүмүүсийн дунд байдаг ойлголтоос зөрөөтэй зүйл олж уншлаа. Юу вэ гэвэл:
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шүд цоорох өвчин их үзэгдэх болдог. Энэ нь шүдний хатуу эдийн аппатит урагт шаардлагатай кальцийг нөхөхөд оролцдог учраас шүд амархан цооролд өртдөг гэж өнөөг хүртэлх намайг оруулсан зарим хүмүүс ойлгодог.Энэ нь буруу юм байна. Учир нь шүдний хатуу эдэд агуулагддаг кальци нь кальцийн солилцоонд оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, урагт шаардлагатай кальци эхийн хоолоор авсан болон ясанд хуримтлагдсан кальциас эх үүсвэртэй ажээ.Харин жирэмсэн эхчүүдийн дунд шүд цоорох өвчин яагаад их болдог вэ гэвэл олон дахих давтан хооллолтоос, амны хөндийн эрүүл ахуйг сахихад харьцангуй хүнд болдогтой гм-тэй холбоотой. Жишээ нь, жирэмсний хордлоготой байгаа хүнд зүгээр ч шүдээ сойздож угаахад хүртэл ядаргаатай санагдаж хааяа сойз амандаа хийхэд л дотор нь муухайрдаг юм байна. Гэвч урьдчилан сэргийлэлт болон эрүүл ахуйг сайн барих,үүнд аажим аажмаар дасан зохицох нь чухал бололтой. Зөвхөн өөрийн амны хөндийн эрүүл мэнд бус хүүхдийн эрүүл мэндэд ч шууд нөлөөлөх утгаараа Монголын сайхан бүсгүйчүүд минь эх болохоороо энэ тал дээрх анхаарлаа бүү сулруулаарай.

Өнөөдрийн үгс:
1.bath・robe バスローブ; 部屋着.
2.con・ci・ergen. 門衛; (アパートの)管理人; ホテルの接客係.
3.groan ━━ v., n. うなる(声), うめく(声) ((with, in; at)); うめきながら言う ((out)); (不平の)ぶうぶう言う(声) ((with; about, over)); 苦しむ ((beneath, under)); (椅子などが)きしむ(音) ((with)); やじで黙らせる ((down)).
groan inwardly 人知れず苦しむ.
groan・er ━━ n.
groan・ing・ly ━━ ad.
4.fuzz・y ━━ a. けばの(ような); けば立った; ぼんやりした; 【コンピュータ】あいまいな, ファジィな.
5.crum・ple ━━ n., v. しわ(にする,なる) ((up)); へたばる, まいる ((up)).

2 comments:

Anonymous said...

thx, amjilt husey.emch neg tiimerhuu yum yariad b.san shuu.

Anonymous said...

Bi neg yum asuuyaa Premolars gej mongoloor yamar shud gej nerlevel zuitei vee chi eniig medeed ogooch medej bval heleed ogooch Soyonoos araa hurtelh shud gej helj bolomgui sanagdaad bnaa nadad tuslaarai minii mail chuluu.eegii@yahoo.com shuu zaaval hariu bicheerei