Friday, December 09, 2005

Хүн үргэлж эрч хүчтэй шийдэмгий, урам зоригтой байж чаддаггүй тэ? Хааяа бараг ямар ч шалтгаангүй ямар ч гуниггүй, баяр баясгалангүй зогсонги байдалд орох үе байдаг уу? Юм болгонд шалтгаан байдаг уу? Нэг олон ангит кино үзэж байсан чинь "хүн эволюцийн явцад шаналах замыг сонгосон" гэдэг. Нэг бодлын тийм ч юм шиг. Гэтэл үгүйсгэмээр ч юм шиг. Хүсэл эрмэлзэл байгаа ч гэсэн хааяа сэтгэлээрээ амрах хэрэгтэй гэж зөв үү.
Зөвхөн өөрийнхөө ертөнцөд бодолдоо автан гиюүрэн суух өнөөг хүртэл бараг байгаагүй. Өнөөдөр би юу хүсэж байна вэ гэсэн асуултанд хариулж чадахгүй байна гэдэг бусад хүмүүсийн хувьд тохиолддог уу? Үүнд жирийн амьдралын ритм алдагдах, өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байдал, төлөвлөөд түүнийгээ гүйцээж чадахгүй ч юм уу хүсэхгүй байдал хамаатай юу? Хийх ёстой гэдгээ мэдсээр байж хойш нь тавих энэ зөвхөн залхуурал уу? Эсвэл завгүй байна гэж төлөвлөж байсан зүйл гэнэт завтай болоход түүнд өөрийгөө тохируулж чадахгүй байгаа миний дасан зохицлын доголдол уу? Эсвэл хүссэн "би"-гээрээ байж чадахгүй байгаадаа юу? Ойрд өөрийгөө хөгжүүлэх ном бага зэрэг харсан. Гэтэл хүчтэй хөдөлгөгч хүч өөрөөсөө гаргаж чадахгүй компьютерийн ард суусан хэвээр. Дээр нь ийм үг хэллэг хэлж уншигчид нөлөөлж байгаа нь гайхамшиг ч гэх юм уу өөр юмыг нь ажиглаад байгаа ч юм шиг. Эсвэл өвлийнхээ ичээнд орж байгаа баавгай шиг улирлын чанартай юм болов уу? Байгалийн бус дулаанд амьсгал давхцан өмнө нь жижигхэн санагддаг өрөө том санагдах энэ ямар нэг сэтгэлзүйн өвчний эхний шинж тэмдэг үү?Эсвэл шалтгааныг нь мэдсээр өөрөө түүндээ итгэхийг хүсэхгүй байгаатай холбоотой юу? Ямар ч байсан ийм хугацаа өнөөдрөөр төгсөх ёстой.

4 comments:

Бамбууш said...

? temdeg het olon bna. hehe
Hun zovhon ooroosoo l hamaarch amidardag bol chinii buh asuusan asuultiin hariu oldoh bsan baihaa.
Daanch hun yanz buriin yumnaas hamaarch bdag bolohoor ooriinhoo bodsonchlon bgaad baij chaddaggui. Todorhoi hemjeend enehuu hamaarlaas garsan humuus(self controling) amjiltand hurdeg yum shig ee.teheer medeej bolomjgui zuil bol bish l baih chinii bichsen zuiluud...
Leonardo Da Vinchi gehed l 40min yum hiigeed 10-20min untaad l tegeed l amidardag bsan gesen. Neg jishee gej yumuudaa ->about self controling

Агьнууд Х.Зоригт said...

Хоёулаа ойрд тэгвэл ижилхэн юм бодоод байгаан байшд, өнөөдөр би бас блогдоо энэ тухай бичсэн.

Нээрээ л ийм өдрүүдийг өнөөдрөөр дуусгамаар байна шүү.

AD said...

Адилхан л юм.. Би ч гэсэн ажил тарж ирээд аймар ядарч байснаа 6.02 хvртэл сууж л байна. Нэг бодлын тэнэг л юм. Уг нь би ирээд шууд унтаад єглєє эрт босоод канжаа давтсан бол?
Гэхдээ бид нар чинь компьютер биш, машин биш хvн юм болохоор сэтгэлээрээ л байнашдээ.
Ер нь ч ингэж суугаа, ингэж юм бодож байгаа маань ч бидний хувьд нэг єєрийгєє боловсруулж буй хэлбэр ч байж болно шvv дээ ;) Гэхдээ мэдээж Цасанд итгэж байгаа болохоор ;) Анх ирээд байхад чи нээрээ надад маш их эрч хvч єгч байсан шvv! Чамд баярлаж явдаг :D Бас 6-р ангиасаа хойш харж уулзаж байгаагvй ч хайртай ;) За тоглосышvv! Нээрээ найз нь энд нэг

Буруу газар бундан наачаад
Буцааж авч чадахгvй
Будилж л явна ;)

Хvн сонин юмаа тээ бодоод байсан чинь сэтгэлээрээ шаналж байсан ч таашаал авах тохиолдол байх юм...

За тэгээд бодол тєвлєрєхгvй, элдэв балай юм бодоод, эрч хvчгvй балай байдалд орвол ямар нэгэн спорт юм хийвэл их зvгээр юм шиг. Тvр ч гэсэн толгой чинь юм бодохгvй амраад, эргээд бодохдоо нєгєє бантанг чинь илvv хурдан цэгцэлдэг байж магадгvй. Би лав шинэ жилээс хойш гулгах хоббитой болоод байгаа! ;)Эхний єдєр хєл мєл євдєєд аймар хэцvv л байсан ;) Єчигдєр явж гулгасан чинь vнэхээр гоё байна лээ. Тэгээд ч нэг л сайхан эрч хvч тєрєєд л. Юм уншсан ч толгой руу ороод байгаа мэт ;)

AD said...

Бас хэт их багш нарын vгийг тусгаж авах гэх биш єєрєє бас бодох нь чухал шvv! Манай анагаахынхан дандаа л цээжилэх гээд байдаг талтай.. Ер нь дандаа толгойндоо биш хааяа зvрх сэтгэлдээ захирагддаг байх хэрэгтэй шvv! гэхдээ над шиг биш л дээ ;)
Чи єєртєє хэт их шаардлага тавиад байгаа мэт санагдаж байна. Хэрэв андуурсан бол уучлаарай! Усанд живэхгvйн тулд заримдаа булчингаа чангалах биш суллах хэрэгтэй байдаг шvv дээ. Тэгэхээр дэмий суугаад идэвхигvй байдалд орох vе хvн бvхэнд л байдаг. Харин тэр vеийг заавал ашигтай болгох гээд, эсвэл аль ойрхон vнэгvй нь гээд компьютерийн ард суугаад байвал буруу юм шиг байнаа.

Чамайг явж гулгаж vзэхийг зєвлєе! Хэрвээ найз залуу чинь ойрхон байгаа бол хамт яваад гулгаарай! Тэшvvр vнэхээр гоё юм байна лээ. Яг л нисэж яваа мэт ;)