Thursday, December 15, 2005

Ойрын 4 өдөр Окаямад маш хүйтэн өдрүүд үргэлжилж байна.Ханиаднаас хамгаалахын тулд бүлээн усанд йодтой хоолой зайлдаг эм найруулж өглөө оройдоо зайлж байгаа. Та бүхэнд ч гэсэн энэ эмээр зайлахыг зөвлөе.イソジンガーグル гэдэг нэртэй аль ч аптек, эмийн газруудад хямд үнээр зарагддаг. Хоолой өвдөж эхлэж байгаа бол 2 цаг тутамд энэ уусмалыг найруулж байгаад зайлвал зүгээр болно.

Өнөөдрийн бяцхан баяр явдал
Өглөө халаагуураа залгачихаад хэвтэж байгаад гэнэт хартал 8 хагас болж байх нь тэр. Өчигдөр багш хичээл дээр тусгай лекцийн үед хоцорвол оруулахгүй, дээр нь ирцийг дүнд оруулна гэсэн байсан болохоор өнөө өглөө амьдралдаа тэгэж хурдан бэлтгэл хийж үзээгүйгээрээ яарсан билээ. 4 мин дотор гарах бэлтгэлээ хийгээд л гараад дугуйгаараа нийсээд 4 мин хоцроод орлоо. (Уг нь хичээл 8:40-с эхэлдэг.) Аз болоход багш хичээлээ эхлээгүй зочин багшийг танилцуулж байсан юм.
Өмнөх шөнө нь яс сийрэгжих өвчин ба витамин К-ийн үйлчилгээний талаар үзүүлэн бэлтгэж байсан болохоор ясний шимэгдэх механизмыг нарийвчлан уншсан байсан юм. Гэтэл өнөөдрийн Мацумото Шүдний Их Сургуулийн багш яг яс шимэгдэх механизм, цусан дахь кальцийн концентрацийн тохиргооны талаар лекц явуулсан. Гэхдээ маш маш маш ойлгомжтой, маш цэгцтэй, сонирхолтойгоор лекцийг явуулсан болохоор би жирийн лекц уншсан гэж хэлэхгүй байгаа юм. Бид нарыг төгсөөд өөрийнх нь сургуулийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаарай, судлагаа хийгээрэй, эсвэл зүгээр л айлчилж ирээрэй гээд л маш welcome хандаж байсан шүү. Зүгээр л хэлэх, зүгээр л лекц явуулах биш чин сэтгэлээсээ, оюутны төлөө гэсэн хандлагаар яриж байх нь үнэхээр гайхамшигтай байсан. Миний нүдэнд тэр багш яг л гэрэлтэж байгаа хүн шиг санагдаж билээ. Их сургуульд ихэнх багш нар оюутнуудыг дундуур явахгүй самбарын ойролцоо л лекцээ явуулдаг л даа. Гэтэл багшийг тайлбарлаж байх үед би яг аль деталийг тайлбарлаж байгааг нь олохгүй цаасан дээрх зургаа харан мунгинаж байтал мэдсэн юм шиг миний хажуугаар явахдаа шууд хуруугаараа зааж өгсөн. Тэр хичээл үнэхээр сонирхолтой байсан болохоор би нэг ч бяцхан юмыг ойлгохгүй орхивол хайран санагдаад байсан юм. Тийм болохоор тэр үед ямар их баярласан гээч. Лекцийн төгсгөлд багшийн үзүүлсэн видео үнэхээр гайхамшигтай байсан. Лекцээ оюутанд хамгийн шилдэг түвшинд ойлгуулсан гэж бодож байна. Манай ангийнхан бүгд л дуу алдан лекцийн төгсгөлд чин сэтгэлээсээ алга ташин байгаа нь мэдрэгдсэн.
Ингээд миний ойлгохгүй байсан хэдэн асуулт тэр багшийн ачаар маш тодорхой болж ирсэн билээ.
Хичээл тараад буцахдаа нэг л хөөрөөд, нэг л аз жаргалтай байсан. Өөрийн эрхгүй "Биохими мандатгуай" л гэж хэлмээр байсан.

1 comment:

AD said...

За тэгээд би ер нь бодооод байгаа юм... хахаха

Тvрийний тэр инсулиныг ч бас уншсан л даа.. 3-дахийг нь бас сая энийг уншаад бодлоо. Бид чинь Анагаах ухаанаараа Монголоос хамаагvй тvрvvлж яваа газар сурч байгаа улсууд эргэж очоод сургуульдаа энэ багш шиг лекц уншиж чадвал гоёоо тээ? хvмvvстэй их ярьж, их л юм уншиж, их мэдлэгтэй хvмvvс л тийм байдаг даа. Манайд ч гэсэн хєгшин мундаг гоё багш нар байдаг байж билээ...

Єєрєє эмч болоод 900000хvн амьдралдаа эмчлах байсан бол сайн багш болоод 900000 оюутанд юм сургачихвал тэд нар тус бvр 900000 хvн эмчиллээ гээд бодоход...

;)