Friday, December 16, 2005

Эрч хүчээр дүүрэн өдөр
Өөрөө өөртөөгөө дайн хийн байж өглөө босоод хичээлээсээ хочролгүй очсон...өнөөдрийн анхны амжилт
Хавдарын тухай биохимийн лекц ороод товч бөгөөд тодорхой ойлголт олж авсан. Нэг шоконд орохоор шинэ мэдээ гэвэл ходоодны шарх үүсгэдэг Helicobacter pylori бактерийн халдвар авахад ясны чөмөгний гаралтай хучуур эс ходоодонд энэ бактеритэй ямар нэг урвал үзүүлснээр өөрөө хавдарын эс болон хувирдаг гэсэн мэдээ байлаа. Мөн гений оношлогоогоор дөнгөж төрсөн хүүхдийг ч гэсэн ирээдүйд хөхний хавдар болох магадлал өндөр эсэхийг тодорхойлох боломжтой юм байна. Гэхдээ энэ нь этикийн асуудалтай болохоор ийм оношлогоо хийгддэггүй юм байна. Гэх мэт мэдээллүүд сонссон.
7 жилийн өмнө манай сургуулийн физиологийн тэнхимийн профессор байсан багш ирж хоолой хатах талаар лекц уншсан. Японд профессор 65 билүү 62 настайдаа тэтгэвэрт гардаг. Тиймээс хүндэт багш байсан билээ. Лекцийн арга барил нь манай Монголын их сургуулийн багш нартай төстэй OHP ашиглан, ярих маягаар байсан. Японы их сургуулиудын ижил тэнхимүүд нь хоорондоо мэдээлэл сайтай, холбоо сайтай тул янз бүрийн сургуулиас профессорууд ирж заадаг, салбар дундаа яг нэг чиглэлд судлагаа хийн мэргэшсэн багш нарын лекцийг сонсох боломжтой. Иймээс ч мэдээлэл сайтай, чанартай мэргэжлийн лекцүүд ордог. Харин нэг дутагдал гэвэл зарим профессор өөрийнхөө судлагаа хийж байгаа чиглэлээрээ дэндүү өндөр түвшны мэдээлэл өгдөг тул оюутнууд аль нь чухал вэ гэдгийг ойлгохгүй үлддэг. Гэхдээ асуувал сайн тайлбарлаж өгдөг болохоор...
Хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд баланс сайтай хоол идэхийг зөвлөдөг. Японы ахлах сургуулийн гэр ахуйн хичээл дээр өдөрт 30 төрлийн хүнс тэжээл хэрэглэхийг санал болгодог. Өнөөдөр өдрийн хоолондоо 10 төрлийн хүнс хэрэглэсэн. Тиймээс 自己管理 гэсэн зорилгоо өнөөдрийн хувьд бага боловч биелүүлсэн... хоёрдахь амжилт
Эрч хүчээр дүүрэн энэ өдрийг өнгөрөөхийг хичээнэ.

5 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Нээрээ зөв хооллолт туйлын чухал шүү тээ. Монголчууд зөв хооллодоггүй учраас элэг зэрэг эрхтэн нь амархан гэмтэж, эрт нас баралтын шалтгаан болдог байх гэж би хувьдаа боддог юм.
Монголд өглөө юм идэлгүй ажил, хичээлдээ явдаг, тэгээд өдөр жаахан юм идсэн болоод, орой нь "ходоодныхоо хэмжээгээр" иддэг зуршилтай хүмүүс олон. Тэд одоо зүгээр байгаа юм чинь гэж бодоод 20 жилийн дараа энэ зуршил нь өөрт нь ямраар нөлөөлөхийг огт боддоггүй гэж хэлэхэд болно. Хамгийн гол нь тэдэнд үүнийг ойлгуулах зарчим бүрдээгүй байгаад асуудал оршиж байгаа юм. Дэрмээ бид хоёр хааяа сургуулиудад 給食 өгдөг уламжлалтай болгох юмсан гэх мэтээр ярилцдаг юм. Адаглаад хотын гуанз, зоогийн газруудад буруу хооллолтын хор холбогдлыг таниулсан бичиг тавиад (эндхийн сэйкёо-нуудад байдаг даа) түүнийг нь хооллож байгаа хүний нүдэнд өртөхөөр ширээн дээр тавьчихад л их нөлөөтэй санагдаад байгаа юм. Хэрэв ирээдүйд иймэрхүү ажил хийхээр болбол хамтран ажиллахад бэлэн шүү. みんな頑張ろう.

Dulu said...

Энэ оны физиологи, анагаахын чиглэлд Нобелийн шагнал авсан эрдэмтэд ходоодны шарх vvсгэх the Helicobacter pylori бактерийг нээж тvvний ходоодны хорт хавдарт гvйцэтгэх vvргийн талаарх судалгааг хийсэн. Миний анхаарлыг татсан зvйл нь юу вэ гэхээр аливаа шинэ нээлт бvтээлийг амьтан дээр туршиж vзэж ямар нэгэн загварчилгаа гаргадаг. Учир нь бактерийн vйл ажиллагаа ямар орчинд байгаагаасаа хамаараад их ялгаатай. Тэгэхээр тийм загварчилгааг нь Mongolian gerbil гэсэн амьтан дээр хийх боломж гарч ирсэн гэж байсан. Гэхдээ мэдээж цаашдын нарийвчилсан судалгаа зайлшгvй шаардлагтай л даа.
(Тэр амьтаны нэрийг орчуулах гэсэн боловч чадсангvй. Энэ жилийн Нобелийн шагналтнуудын ажлыг орчуулж тавья гэж бодсон боловч одоо мэдээ хуучирч байх шиг байна.)

Yvний талаар эндээс уншивал тодорхой тайлбарласан байгаа. За, амжилт хvсье!http://nobelprize.org/medicine/laureates/2005/press.html

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Нойр хоолондоо сайн байвал ажил аяндаа бүтдэг гэнэ. Арга ч үгүй юм даа муу байвал тэгсхийж байгаад ч хадан гэртээ харих тул сайн хоол идэж нойроо сайн бас авахгүй бол ч...
Зоригтын хэлдгээр тэр бузуу хоололтын хор уршгийг таниулсан бичиг энэ тэрийг энд тэнд тавьж байхгүй бол Монгол шиг мэдээллээр хомс газар бол хуушуурдсаар байгаад ходоодны шархтай болдог доо.

AD said...

Мань чинь та нарт жоохон буруу юм яричих уу ;)

Гэхдээ яг ч миний vг биш миний хvндэлж явдаг нэг євгєн багшийн маань vг л дээ...

Монгол хvн эрт дээр vеээсээ л єглєє єдєрт багахан хоол идээд малынхаа дэргэд єнгєрєєдєг байсан. Орой ирээд хоолоо идээд унтдаг, бас хvvхэд унтаж байхдаа єсдєг.. Тэгэхээр "Монгол хvн" унтахынхаа ємнє юм идэх нь яг буруу эсэхийг мэдэхгvй л юм. Хэрвээ vнэхээр зан vйл нь гененд нєлєєлдєг бол бидний ходоод унтахын ємнє єлсєєд байдаг нь тийм учиртай ч байж мэднэ???

Харин Монголчуудын хооллолтонд vргэлж байсан цагаа идээ одоо байхгvй болсон, тамхи татдаг хvн олширсон зэрэг нь ходоодны євчний шалтгаан болж ч магадгvй.

Гэхдээ ямартай ч хэт єлсєж байгаад сайн зажлалгvй баахан юм идэх нь зєв гэж хэлж байгаа юм биш л дээ!

Зvгээр л яг гол шалтгаан нь буруу хооллолт биш Цасангийн хэлсэн олон тєрлийн хоол хэрэглэх гэдэгт байгаа юм.

Харин бидний ходоодны эсийн харицаа болон, гэдэсний урт, шимэх чадвар зэрэг нь Япон хvнийхтэй лав нэлээд єєр байх.

Бидний хувьд мах, цагаан идээ, гурил л хамгийн зєв хооллолт. Бvvр дээр vеээсээ л цагаан идээгээр л амьдардаг байсан, цагаан идээнд бол бvх тєрлийн амин дэм, эрдэс багтаж байгаа! Гэхдээ багаасаа бас ямар хоолтой байсан гэдгээсээ дассан юм байх л байх..

Би лав мах гурилтай бантан, сvv гурваар єссєн юм болохоор миний хоол энэ л гэж боддог... Яагаад гэвэл миний ген тэрийг боловсруулахыг мэдэхээс манжин байцааг тийм ч сайн мэдэхгvй л боловуу?
Идээд єссийм болохоор ходоод мааньч гайгvй эртний танил болохоор ;)

Ер нь бага байхаас аав ээж 2 маань ханиад хvрвэл аарц уулгаад эдгээчихдэг эмийг хvртэл цагаан идээгээр л орлож байлаа... За тэгээд ааруул бяслагийг шороо холиод л тууж єгдєг байж дээ хєєрхий ;)

Anonymous said...

Музыканты на праздник [url=http://dejavu-group.ru/about_us.php]Дежа вю[/url] - это коллектив заслуженных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Дежа вю[/url]- лидер в области музыкального сопровождения корпоративных вечеринок, свадеб, торжеств, шоу программ, музыкальных вечеров.
В репертуаре Музыкантов Dejavu-group около 3000 произведений.
Живой звук. Ждаз, ретро, хиты 70-80-90-х, диско, поп, шансон, фоновое сопровождение .
Артисты на праздник Дежа вю располагает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет наполнить плотным и приятным уху звуком как небольшое помещение (фуршет), так и большое помещение (корпоратив до 1 тыс. человек).

Игорь +7 916 623 4047, Андрей +7 910 483 8294