Tuesday, January 17, 2006

Шүдний хэлбэржил болон хомеобокс ген
Шүд хучуур эд болон мезенхимийн эдийн хоорондын үйл ажиллагааны харилцаан дээрээс анх хөгждөг. Ургийн хөгжлийн явцад нэгдүгээр заламгайд шилжиж ирсэн мэдрэлийн хяраас гаралтай эктомезенхими нь хучуур эдтэй хүрэлцсэнээр шүдний хэлбэржилт үүснэ. Эктомезенхими хучуур эдтэй хүрэлцэх хүртлээ шүдний үүсгэвэр тавих ямар ч чанаргүй байна. Араа шүдний ч бай, үүдэн шүдний ч бай арьсны ч бай тодорхой мезенхими нь аль ч шүдний үүсгэврийн хучуур эд, арьсны үүсгэвэрийн хучуур эдтэй хүрэлцсэн тус мезенхимээс үүсэх ёстой эрхтэнээ л үүсгэдэг гэдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл,үндсэн бүтцийн мэдээлэл хучуур эдээс мезенхимийн эсэд дамжигдан шүдний үүсгэвэр тавигддаг бөгөөд ирээдүйд хучуур эдээс шүдний паалан үүсдэг. Цөгцний хэлбэрийн мэдээлэл нь мезенхимээс хучуур эдэд дамжигддаг.Иймээс ямар ч хучуур эдтэй шүргэлцсэн ч мезенхимээс шалтгаалан шүдний цөгцийн хэлбэр шийдэгддэг. Хучуур эдээс мезенхимийн эс ямар сигнал хүлээж авж байгаа нь урьд нь өгүүлсэн хомеобокс ген болон түүнийг удирдах FGF, Shh,BMP,TGF-beta,Midkine зэргийн хоорондын үйлчлэл дээр тулгуурлагдаж байдаг. Өнөөд мэдэгдэж байгаа шүдний хэлбэржилтэнд нөлөөлөн гол хомеобокс генүүд бол Msx1,Msx2,Dlx1,Dlx2,Lef1,Barx1 бөгөөд эдгээр нь шүдний үүсгэврйин эктомезенхимид илэр байгаа нь тодорхойлогдсон.
Эдгээр ген болон тэдгээрийн илэрлийг удирдах хүчин зүйлийн үйлчлэлээр шүд зөв хэлбэртэй, зөв байрлалд үүсч цаашид хөгждөг байна. Хэрэв молекул түвшинд эдгээр хомеобокс генүүдийн делеци, зохицуулагч факторуудын буруу кодлолт зэрэг үүссэн тохиолдолд зарим шүдний шүдний дутагдал, буруу шүд ургах зэрэг шинж тэмдэг илрэх болов уу гэж бодлоо.
Эцэст нь үүдэн шүдний маркер хомеобокс ген бол Msx1 бөгөөд энэ нь BMP-4-ийн үйлчлэлээр идэвхжинэ. Араа шүдний хувьд Barx1 бөгөөд FGF-8-ийн үйлчлэлээр идэвхждэг. Dlx1,Dlx2-н хувьд эрүү хоншоорын араа шүдний байрлалыг тодорхойлдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ч байгаа.

1 comment:

Anonymous said...

Как говорилось на 2NT.ru Девочки, в случае в случае если кто обращался к трихологу и знает неплохого профессионала в Москве, посоветуйте, плиз!! Замучила перхоть, точнее себорея. Все бабушкины средства и все аптечные шампуни (Себазол, Фридерм-Деготь и пр.) НЕ ПОМОГАЮТ!!! Дерматолог также особо не несомненно несомненно помог!