Tuesday, February 21, 2006

Удахгүй 2-р курсээ төгсөнө

Маргааш шалгалтаа өгж дуусаад 2-р курсээ дүүргэнэ.
"Ингэж нэг курс ахих гэж" гэж өөрийн эрхгүй бодогдох гээд байна. Жилээс жилд удахгүй төгсөх гэж байна уу гэж хүмүүс асуудаг. Тийм ээ миний сурах хугацаа их урт. Хэрэв тэр нэгэн замыг сонгосон бол өдийд 1 жил ажилласан шүдний эмч болоод л явж байгаа.
Гэхдээ мэдээж сонгосон замдаа сэтгэл хангалуун байна л даа. Гэхдээ ирээдүйд ямар шүдний эмч болох вэ гэдгээ сайтар бодож шийдэх ойрхон болоод байгааг нуухад юун.
Шүдний мэргэжлээр төгссөн хүний сонголтууд:
1. Улсын байгууллага эсвэл томоохон эмнэлэгт клиникийн эмч, клиникийн судлаач
2. Суурь шинжлэх ухааны судлаач
3. Хувийн эмнэлэгт клиникийн эмч
4. Эрүүл мэндийн дээд түвшний байгууллагат нийгмийн эрүүл мэндийн шүдний эмч, өвчний тархал судлаач, нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулагч
5. Их сургуулийн харьяа эмнэлэгт клиникийн эмч, их сургуулийн эсвэл дээд сургуулийн багш, судлаач
6. Орон нутгийн улсын байгууллагат клиникийн эмч, тархал судлаач, мэдээллэгч
7. Мэргэжлийн мэдээлэл боловсруулагч, орчуулагч, зохиолч, хянагч
8. Эрүүл мэндийн систем судлаач, зохиогч
9. Эрүүл мэндийн боловсролын систем судлаач, зохиогч.

Миний бодсноор эдгээр сонголтууд байж болох юм шиг.

Шинэ өглөөний мэндийг өөртөө болон зочин таньд хүргэе!

5 comments:

Anonymous said...

Odor bur alham alhamaar yavsaar hussen zorilgodoo hureeree.
Bitgii ih tom, gaihamshigt ur dun bodoj hulee. Zugeer engiin haylbar alham higeed buival 1 ,2 ,3 jiliin daraa bugdees iluu bolno. Gol ni odor bur 30 minutaar simple 5 alham hii. Busad tsagt ni tsenge, toglo, durtai zuilee hii.
Hicheegerei.

Tsasan said...

bayarlalaa.

MEDE NEWS said...

Anagaah uhaanii mergejileer surch baigaa ouytanuud urgelj l ih hicheeltei baidag gedgiig bi medne. Step by Step.
Yamar negen zuiliig huleeheer tsag hugatsaa mash udaan ongorch baigaa yum shig sanagddag. Harin yarch yavhad tsag hugatsaa zuirlehiin argagui hurdan ursdag shuu dee.

Anonymous said...

Mongol helnii ug helleg ni yamar mundag yum be,,wow gej bodogdloo,,chadvartai shudnii emch bolj chadah hun shig sanagdlaa,,:)

Anonymous said...

Egchee ta yasan aztai yum be. Anagaahiin shudnii emchiin angid suraltsaad. Bi ene jil 11r angia togsoj bgaa gehdee bi ene jil anagaah d orj chadahgui. burtgulj amjaagui yumaa. himiin shalgal tand neg tiim azgui yum boltsiin gehdee. ogood ch tentsehgui l dee ugaasaa Kkkk. gehdee bi setgel zuicheer suraltsah bolomj bas bgaa. ta nadaa heleech ta yaj ene angidaa elsen orson be, nadaa zowlogoo ogwol bi ih bayrlana shuu. nadruu mail bicheerei. sea_messi@yahoo.com