Tuesday, February 07, 2006

Найрсаг үг???

Өнөөдөр өглөө босч шалгалтаа өгчихөөд үлдсэн өдрийг маш амгалан өнгөрүүллээ.Зоригт шиг цэгцтэй байх гэж мэргэжлийн үгээ бичдэг бас хичээлээсээ бичдэг 2 блог нээсэн.

Монгол хэлэнд please гэдэг үгийг юу гэж хэлдэг юм бол оо. Миний хэрэглэдэг үг бол "тэх үү,~аач(4)". Гэвч энэ үг пожалуйста,please гэдэг үгний бүх утгыг илэрхийлж чадахгүй юм шиг санагдах юм. Миний одоо уншиж байгаа номонд жишээ нь, пожалуйста гэдэг үг янз бүрийн үг илэрхийлдэгээс
-я нуждаюсь в твоей помощи
-я готов оказать услугу
-я очень чего-то хочу
-проходите сюда...
Эх хэл маань үгийн эх сурвалжийн хувьд эдгээрээс өөр болохоор илэрхийлэхдээ өөр аргаар илэрхийлдэг юм болов уу? Ингэхэд Монгол хэл хаанаас гаралтай хэл вэ?
Япон хүмүүс маш эвлэгхэн, найрсаг үг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэдэг. Энэ нь найрсаг харилцаа үүсгэхэд эхний алхам болж өгдөг юм уу гэж боддог. Харин миний хувьд эх хэл дээрээ найрсаг, эвлэгхэн сайхан ярьж чаддаг уу гэвэл үгүй бололтой. Маш их захиран тушаах хэлбэрийн үг хэрэглэдэг юм шиг. Уг нь санаа нь ерөөсөө тийм биш мөртлөө. Хүмүүс харилцахдаа юу нь дээр хамгийн их анхаардаг бол?

1.curator ━━ n. (博物館・図書館などの)責任者, 館長.
2.gruesome ━━ a. 気味の悪い, 恐ろしい, ものすごい.
3.slate- 予定する
4.dire ━━ a. 恐ろしい; 極度の
5.revulsion ━━ n. (感情などの)激変; 嫌[憎]悪.

1 comment:

AD said...

Амьдрал үргэлжилсээр... :) Эрч хүчтэй байнаа :D