Monday, January 30, 2006

Өнөөдөр өглөө ажилдаа явж ирээд байж байтал манай найз битүүрэхээр манайд ирсэн юм.Хамт хоол хийж идээд жаахан ярьж сууж байгаад тэр ч харьж би жаахан амарахаар хэвтлээ. Тэгээд нэг сэрсэн чинь нэлээн орой болчихож.Одоо репортоо бичиж дуусгах гээд л сууж байна. Та бүхэн сайхан шинэлээрэй. Уг нь одоо шөнийн 3 цаг өнгөрч байгаа ч миний хувьд өглөө гэдэг шөнө унтаад 6 цаг өнгөрөхөөс нааш эхэлдэггүй болохоор:D
Юу ч гэсэн өнөөдрийн 5 үг:
1.frown ━━ v., n. まゆをひそめる(こと)хөмсөг зангидах; しかめ面(をする) ((at)); 不きげん(な顔をする) ((on, upon)); しかめ面をして(人を)…にする[(人に)…させる]; 威圧的に見える.
frown down こわい顔をして威圧する.
frown・ing・ly ━━ ad.
2.hobble━━ n. 足を引きずること; (馬の)足かせ; おもり.
━━ v. 足を引きずる[らせる] ((along))хазганах, доголох; つっかえながら言う; (馬の)脚を縛るчөдөрлөх; 妨害する.
hobble skirt
 (歩きにくい)すそのきついスカート
3.crutch ━━ n. 松葉づえ; 支え; (人体の)またсуга таяг
4.impertinent ━━ a. 生意気[無礼]な ((to)); 不適当な, 見当違いな, 無関係の ((to)).
im・per・ti・nence, im・per・ti・nen・cy ━━ n.
im・per・ti・nent・ly ━━ ad.
5.altar ━━ n. 祭壇 ( 宗教的儀式を行うときに、神霊をまつったり、供物を捧げたりするためにつくった壇。祭事を行う壇).
lead … to the altar (女性を)妻とする.
altar boy (ミサなどの際の)牧師の従者.
altar・piece 祭壇のうしろの飾り.

Friday, January 27, 2006

Өнөөдөр Зоригтын блогийг уншиж байхад "өөрөө өөртөө бичсэн захидал" хэмээх бичлэг нь нэлээн юм бодогдуулав. Өдөр bf-тэйгээ яриж байхад ч гэсэн "өмнө нь чи ийм байсан гэж ярих юм одоо дэвшил гарсан зүйл байна уу" гэж асуухад миний толгой руу цохиод авсан юм шиг сонсогдож билээ. Нээрээ сүүлийн үед ,
биеийн тамир хийх нь эрс багасаж
жин нэмж
хэлний чадвар ч муудаж
ном унших нь эрс багассан
өнгөрсөн жил шалгалтанд сарын өмнөөс бэлдэж эхэлдэг байсан бол одоо их болж 8 хоногийн өмнөөс л бэлддэг болсон.
Зурагт үзэх нь эрс цөөрч эсрэгээр нь кино, интернетээр тэнэх, PCний дэлгэцийн өмнө цагаа өнгөрөөх нь эрс ихэссэн.
Нэг дэвшил бол нэлээн их хоол хийдэг болсон
ангийнхантайгаа харьцангуй дотно харилцаатай болсон. Гэхдээ хамт өнгөрөөх цаг нь ихсэж байгаа юм чинь сүүлийнх нь ингэж өөрчлөгдөх нь угаасаа байх ёстой зүйл юм шиг.
Өнгөрсөн жил мэргэжлийн зарим лекцийн нарийн юмыг нь ойлгохгүй өнгөрөх нь их байсан. Энэ жил ч гэсэн нээх дээрдсэн юм алга. Өнөө л биохими, физиологи дээр яригдаж байгаа юмнуудыг сонсоод нарийн ойлгохгүй өнгөрөөдөг.Лекцэн дээр хэлж байгаа юмнуудыг тэмдэглэх хэрэгтэй юмыг нь тэмдэглэж чадахгүй л өнгөрөөдөг хэвээр. Сонсоод бичиж чадахгүй эсвэл бичээд дараагийн хэлсэн юмыг сонсохгүй эсвэл зөвхөн сонсоход анхаараад самбарт бичсэн юмыг л тэмдэглэж үлдэх. 4-р курсэд өгөх CBT шалгалтын талаар бодохоор аймар санагддаг. Өнөөг хүртэл баахан мэдээлэл аваад л шалгалтыг нь өгөөд л дуусдаг толгойд үлдсэн болов уу гэж. Ганц гайгүй үлдсэн байж магадгүй гэсэн хичээл бол эд судлал. Монголд үзээд ирсэн, номыг нь бүгдийг нь уншсан, багшийн лекцийг бүрэн ойлгодог, дадлагыг нь өөрт үлдэхээр хийсэн гэдэг утгаараа харьцангуй сэтгэл тайван.
Хичээл хийхдээ миний хамгийн дутагдалтай тал:
Лекцийн дэвтрийг хэдэн жилийн дараа хараад ойлгохоор бичиж тэмдэглэдэггүй. Өөрөөр хэлбэл замбараагүй.
Өнөөдрөөс өөрөө өөртөө тавих шаардлага
1. Өдөрт таван үг цээжлэх. Үүний батлагаа болж блог дээрээ бичих санаатай.
2.Есөн цагаас хойш нүүрсустай юм идэхгүй байх. Шалгалтын үеэр өдөр тутмын амьдралын хэмнэл маш алдагддаг ч гэсэн орой яасан ч нүүрсус их орсон юм идэхгүй.
3.Эрт унтахыг хичээх.

Tuesday, January 17, 2006

Шүдний хэлбэржил болон хомеобокс ген
Шүд хучуур эд болон мезенхимийн эдийн хоорондын үйл ажиллагааны харилцаан дээрээс анх хөгждөг. Ургийн хөгжлийн явцад нэгдүгээр заламгайд шилжиж ирсэн мэдрэлийн хяраас гаралтай эктомезенхими нь хучуур эдтэй хүрэлцсэнээр шүдний хэлбэржилт үүснэ. Эктомезенхими хучуур эдтэй хүрэлцэх хүртлээ шүдний үүсгэвэр тавих ямар ч чанаргүй байна. Араа шүдний ч бай, үүдэн шүдний ч бай арьсны ч бай тодорхой мезенхими нь аль ч шүдний үүсгэврийн хучуур эд, арьсны үүсгэвэрийн хучуур эдтэй хүрэлцсэн тус мезенхимээс үүсэх ёстой эрхтэнээ л үүсгэдэг гэдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл,үндсэн бүтцийн мэдээлэл хучуур эдээс мезенхимийн эсэд дамжигдан шүдний үүсгэвэр тавигддаг бөгөөд ирээдүйд хучуур эдээс шүдний паалан үүсдэг. Цөгцний хэлбэрийн мэдээлэл нь мезенхимээс хучуур эдэд дамжигддаг.Иймээс ямар ч хучуур эдтэй шүргэлцсэн ч мезенхимээс шалтгаалан шүдний цөгцийн хэлбэр шийдэгддэг. Хучуур эдээс мезенхимийн эс ямар сигнал хүлээж авж байгаа нь урьд нь өгүүлсэн хомеобокс ген болон түүнийг удирдах FGF, Shh,BMP,TGF-beta,Midkine зэргийн хоорондын үйлчлэл дээр тулгуурлагдаж байдаг. Өнөөд мэдэгдэж байгаа шүдний хэлбэржилтэнд нөлөөлөн гол хомеобокс генүүд бол Msx1,Msx2,Dlx1,Dlx2,Lef1,Barx1 бөгөөд эдгээр нь шүдний үүсгэврйин эктомезенхимид илэр байгаа нь тодорхойлогдсон.
Эдгээр ген болон тэдгээрийн илэрлийг удирдах хүчин зүйлийн үйлчлэлээр шүд зөв хэлбэртэй, зөв байрлалд үүсч цаашид хөгждөг байна. Хэрэв молекул түвшинд эдгээр хомеобокс генүүдийн делеци, зохицуулагч факторуудын буруу кодлолт зэрэг үүссэн тохиолдолд зарим шүдний шүдний дутагдал, буруу шүд ургах зэрэг шинж тэмдэг илрэх болов уу гэж бодлоо.
Эцэст нь үүдэн шүдний маркер хомеобокс ген бол Msx1 бөгөөд энэ нь BMP-4-ийн үйлчлэлээр идэвхжинэ. Араа шүдний хувьд Barx1 бөгөөд FGF-8-ийн үйлчлэлээр идэвхждэг. Dlx1,Dlx2-н хувьд эрүү хоншоорын араа шүдний байрлалыг тодорхойлдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ч байгаа.

Monday, January 16, 2006


Яс болон шүдний хэлбэржилтийн молекул түвшин дэх механизм

Ямар нэг эрхтэний байршил болон хэлбэржилтийг судлахад ойлгомжтой модель болгож мөчдийн хэлбэржилтийг жишээ болгодог. Шүд ч гэсэн төстэй механизмаар явагддаг тул юуны өмнө шувууны мөчид хэрхэн хэлбэрждэг талаар молекул биологи талаас нь авч үзье.
Сээр нуруутан амьтдын мөчдийн хэлбэржилт дараах 3 тэнхлэгийн дагуу явагддаг.
Үүнд,
1. Үндсэн болон төгсгөлийн хэсгийг дагуулж татсан тэнхлэг... proximal-distal (PD) axis,
2. Урд болон ар талыг дайруулсан тэнхлэг... anterior-posterior axis(AP),
3. Хэвлий болон нуруу талыг ялгах тэнхлэг... dorsal-ventral axis(DV)

Энэ нь булчин мэдрэлийн эхийг тавих эд эс ороогүй үед явагддаг бөгөөд мөчний ясны эх үүсвэр болох мөгөөрсний хэлбэржилт нь мезенхимийн болон эктодермийн хоорондын үйлчлэлийн дүнд автономоор үүсдэг.

Мөчдийн үүсвэрийн (limb bud) PD тэнхлэгийн дагуу хэлбэржилт нь дараах удирдлаган доор явдаг.Эхнийх нь эктодермийн сэртэнгээс apical ectodermal ridge (AER) ялгарах байршлыг заах сигнал FGF-фибробластын өсөх хүчин зүйл (fibroblast growth factor-4,8,10) ба дараагийнх нь түүнээс хамаарч илрэх хомеобокс генүүд (HoxA, HoxD) юм. Гэхдээ энэ үед мөчдийн эх үүсвэрийн аль нь гар хөлийн ямар хэсэг болох талаар 2 гипотез байдаг.
1.Progress zone(PZ)
Мөчдийн үүсвэр тавигдсан эхний шатанд ямар эс ямар хэсэг болж хөгжих нь тогтоогдоогүй байдаг. AER-аас ялгарах FGF-ийн үйлчлэлийг хүлээн авах эсийн давхарга нь AER-ийн яг доор байрладаг бөгөөд 350 микрометр орчим мезенхимийн идэвхтэй хуваагдал юм. Үүнийг PZ гэнэ. Эсийн хуваагдлын явцад PZ-гээс зарим эс шилжин холдох тул эсүүдийн энэ бүсэд байх хугацаа хоорондоо ялгаатай байна.PZ -гээс эрт холдсон эс гар хөлийн дээд хэсэг буюу суурь хэсгийг бүтээхэд оролцох бол сүүлд ялгарсан эсүүд төгсгөл буюу мөчдийн доод хэсгийг бүтээх эх үүсвэр болдог байна.
2. Урьдчилан программчлагдсан модель
Энэ модель дээр мөчдийн үүсвэр тавигдсан эхний шатанд ямар эс юу болж хөгжих нь анхнаасаа тогтоогдсон байдаг гэж тайлбарладаг.

AP тэнхлэгийн дагуух байршлыг тогтоох үүргийг ZPA хэмээн нэрлэгдэх мезенхимийн эдээс ялгарах sonic hedgehog(Shh) гэдэг уураг гүйцэтгэдэг байна. Харин zone of polarizing activity (ZPA) нь ретинойны хүчлийн үйлчиллээр энгийн мезенхимийн эдээс туйлшруулах идэвхтэй болж өөрчлөгддөг юм байна. ZPA-д ойрхон талаас чигчий хуруу, ядам хуруу, дунд хуруу, долоовор хуруу гэсэн дарааллаар үүсгэвэр нь тавигддаг. Shh уургийн тархах чадвар муу тул түүнээс хамаарч илэрдэг ясны хэлбэрзүйг залах уураг буюу bone morphogenic protein (BMP-2,4) шууд үйлчилдэг байж болзошгүй.

DV тэнхлэгийн дагуух байршлыг тогтоох үүргийг Wnt төрлийн уураг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ нь мөчдийн булчин, шөрмөсний хөгжилд хамаатай. Wnt төрлийн уургууд нь эктодермээс ялгардаг ба Wnt-5a ген нь хэвлийн эктодермийн эсэд идэвхтэй илэрч, Wnt-7а нь нуруу талд илэрдэг байна.
Ийнхүү тодорхой байршлын эхээс мэдээлэл дамжиж тодорхой генүүдийн илрэлийг дэс дараатай зохицуулан эрхтэнийг бүтээдэг байна.

Ясны хэлбэрийг тогтоох хомеобокс генүүд
Эсүүд байршлаа олсны дараа тэнд зэв хэлбэр үүсгэх янз бүрийн генд нөлөөлөх transcription factor бол хомеобокс генүүдээр кодлогддог. Эдгээр transcription factor нь 60 аминхүчлээс тогтдог ижилхэн хомеодомейн ба транскрипци-идэвхжүүлэгч домейн гэсэн 2 хэсгээс бүрддэг. Хомеодомейн нь ДНХ-тай холбогддог.
Хомеобокс генүүд нь ижил нэг хромосомон дээр 9-13 төрлийн генээс тогтох 4 тасархайг үүсгэдэг. Эдгээр нь HoxA, HoxB, HoxC, HoxD бөгөөд энэ дундаас HoxA, HoxD нь PD болон AP тэнхлэгийн дагуух мөгөөрсний хэлбэрийг үүсгэхэд нарийн хамааралтай байдаг.Hoxa10 нь бугалганы яс, Hoxa11 нь тохой, шууны яс,Hoxa13 нь сарвууны яс үүсэх хэсэгт илэрч байсан бол
Hoxd11,Hoxd12 нь бугалга болон тохойн ясны хэлбэрээ олох үед,Hoxd13 нь эрхий хуруунаас бусад сарвууны яс хэлбэржих үед илэрч байсан байна.

Sunday, January 15, 2006

3 сард гэр лүүгээ явж чадвал хийхийг төлөвлөж байгаа болон хүсэж байгаа зүйлс:
1. Шүдний эмнэлэгт дадлага хийх
2. Сургуулийнхаа мэргэжлийн лекцнээс сонсох
3. Ээжтэйгээ гоо сайхан орох
4. Дүүдээ хичээл болон бусад тал дээр нь туслах, хүссэн номыг нь авч өгөх
5. Эмээ, ажаа дээрээ очиж үнсүүлэх
6. Ажаагийн хоолыг идэх
7. Шинэ төрсөн 2 хүүхдийг очиж харах
8. Ээжээр плов хийлгэж идэх
9. Зөөхий талхан дээр тавьж идэх
10. Ээжийн хийсэн варень, дарсан ногоо идэх
11. Найз охинтойгоо гудамжаар сугадалцаад алхах
12. Найзуудтайгаа зал авах
13. Хуучин сургууль руугаа хичээлтэй юм шиг очих, номын санд таньдаг хүн үлдэж үү харахаар өнгийх
14. Ахтайгаа Тэнгист кино үзэж албаар даалгах
15. Дүүгийнхээ номнуудаас авж унших
16. Аэробикт явах
17. Дүүгийнхээ теннис тоглохыг харах

Wednesday, January 11, 2006

Өнөөдөр хийсэн бараг бүх юм бүтсэн өдөр байсан. Хичээлдээ хоцролгүй очоод, цагтаа дадлагаа дуусгаад, ажилдаа ч явж, өдөрт 20 төрлийн найрлага орсон хоол идсэн. Жаахан хичээлээ харж байгаад 12 гэж унтахаар хэвттэл нойр хүрсэнгүй. Мэдээж өвлийн амралтыг замбараагүй өнгөрөөснөөс болоод бараг өдөр шөнө солигдсон.

Амьд бие далайд үүссэн гэдэгтэй одоо хэн ч маргахгүй болсон байх. Иймээс ч амьд биеийн найрлага далайн найрлагатай төстэй. Харин орчин өөрчлөгдөж ирсэнтэй холбогдуулан амьд бие өөрийн эрдэсийн тэнцвэрийг хадгалахын тулд эволюцийн явцад бага багаар найрлагаа өөрчлөн ирсэн түүхтэй. Мөн үүнтэй холбоотойгоор ч шинэ үйл ажиллагааны тогтолцоотой болж хөгжсөн.Сээр нуруугүйтний хатуу эдийн гол найрлага бол зарим амьтдыг үл оруулвал кальцийн карбонат, харин сээр нуруутанд бол кальцийн фосфат. Фосфатын физиологийн үүргийг орлож чадахуйц химийн элемент байхгүйгээс амьд биеийн хөгжлийн явцад фосфатыг нөөцлөх шаардлага гарсан.Дээр нь кальцийн тэнцвэрийг хадгалах тогтолцоо хөгжсөнөөр эволюци цааш явагдахад чухал хүчин зүйл болсон.Энэ нь амьд бие далай->цутгалан->цэвэр ус->хуурай газар луу шилжих өөрчлөлттэй давхцан дотоод орчны кальцын тэнцвэрийг хадгалахын тулд ясны эдийн гүйцэтгэх үүрэг эрс ихэссэнтэй холбоотой.Иймээс яс эволюцийн үүсэлтийн хувьд мөгөөрснөөс түрүүлж хөгжсөн эд бөгөөд сээр нуруутны хувьд эхлээд гадаад араг яс болж үүссэн(intramembranous ossification ).Харин дотоод араг яс мөгөөрсний эд ясний эдээр солигдох аргаар(endochondrial ossification) сүүлд үүссэн. Мөн шүдний үндсэн эд болох тугалмай нь ястай хамт юм уу яснаас өмнө бий болсон гэгддэг. (Энэ талаар өөр өдөр ярья.)
Дугираг амтан анх загалмай, арьс, нарийн гэдсээрээ кальцийн ионы сонгомол нэвтрүүлдэг болсон. Мөгөөрст загас болох акул буюу махчин загасны хайрс нь шүдтэй төстэй бүтэцтэй бөгөөд гадаргууг нь паалан төст бодис хучиж, харин доторх нь тугалмайгаас тогтдог гэнэ.Энэ нь гадаад араг ясны адил биеийг хамгаалах үүрэгтэй юм байна.Харин дотоод араг ясыг бүтээх мөгөөрс нь эрдэсжсэнээрээ онцлог билээ. Яст загаснууд анх цэвэр ус руу шилжсэн гэгддэгийн хувьд гадаад орчноос өөрийн дотоод орчны кальцийн тэнцвэрийг хадгалахын тулд 2 шинэ тогтолцоотой болжээ.Үүнд аппатитыг их хэмжээгээр ясны эдэд хадгалах болон витамин Д-ийн тусламжтайгаар кальцийн тэнцвэрийг хадгалах тогтолцоо юм. Амьтан хуурай газар дээр гарснаар паратиройд дааврын тогтолцоо үүссэн ажээ.